Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-06-2023, 11:02   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газраас Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхтэй хамтран "ИРГЭДИЙН ШҮҮХЭД МЭДҮҮЛЭХ ЭРХИЙГ БАТАЛГААТАЙ ЭДЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт шүүхийн үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн гол зорилго нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг авах, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг иргэдэд таниулах, шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдлэг олгох зорилготой юм.

Уг арга хэмжээний хүрээнд иргэд олон нийтэд мэдээлэл өгч, шүүхэд хэрхэн хандах, өргөдөл, нэхэмжлэл хэрхэн гаргах гарын авлага, брошюр тарааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг судлах санал асуулга авч нийт 64 хүнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Нийтэлсэн admin   Үзсэн: 23   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930