Шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Дээд шүүхийн "Хүндэт тэмдэг”-ээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмааг, Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2023 оны нөхөн сонгуулийн бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажилд идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласныг үнэлж Сонгуулийн Ерөнхий Хорооны "Жуух бичиг”-ээр мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Алтаншагай нарыг тус тус шагнасныг Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга М.Майжаргал хамт олны өмнө 2023 оны 08 сарын 09-ний өдөр гардуулан өгч, баяр хүргэн ажлын амжилт хүслээ.
