Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-10-2023, 14:58   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫН ЧУУЛГАН БОЛЛОО

Шүүхийн захиргааны ажилтны "Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг2023 оны 09 сарын 28-ны өдөр Төрийн ордонд боллоо.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг хэлэлцүүлгийг нээн үг хэлснээр хэлэлцүүлэг эхэлсэн ба хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шүүхийн сахилгын хороо, бүх шатны шүүхийн тамгын газрын нийт 800 албан хаагч чуулж, салбарын хөгжлийн бодлогоо хэлэлцэв.

 

Уг хэлэлцүүлэгт Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын 22 албан хаагч оролцсон ба "Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, цаашдын стратеги зорилтууд”, "Цогц чадамжтай, мэргэшсэн, тогтвортой шүүхийн захиргаа”, "Шүүхийн захиргааны өнөөгийн байдал, цаашдын хандлага” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж тулгардаг асуудал, гарц, шийдэл, холбогдох асуудлыг хэрхэн шийдэх талаар шүүхийн захиргааны ажилчид саналаа хуваалцсан юм.

 

Үргэлжлүүлэн шүүхийн захиргааны албан хаагчийг төрийн одон, медаль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрэмжит шагнал, Монгол Улсын дээд шүүхийн нэрэмжит шагналаар тус тус шагнасан ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Жуух бичиг”-ээр шүүгчийн туслах Г.Мөнгөнцэцэг, Б.Чулуунчимэг нар тус тус шагнагдсан байна.

Нийтэлсэн admin   Үзсэн: 34   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031