Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

НЭХЭМЖЛЭГЧ ШҮҮХ ХУРАЛДААНД ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ИРЭЭГҮЙ БОЛ НЭХЭМЖЛЭЛИЙГ БУЦААНА

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.10.20-ны өдөр, 131/ШЗ2023/02208

 

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Тоймын огноо, дугаар: 2023.11.20, Процессын хураангуй №02


Нэхэмжлэгч Л нь "Гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай” нэхэмжлэлийг гаргасныг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргаж, мөн өдөр хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг хүргүүлсэн.

2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутын шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, гуравдагч этгээд Э нараас хүсэлт гаргасныг хянан шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан.

Улмаар 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад товлосон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр ирээгүй тул хүсэлт гаргагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх, талуудын шүүхийн өмнө эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт "...нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана” гэж зохицуулсан. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцоогүй ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.


Санамж:Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхээс гарсан процессын ажиллагааг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул энэ шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.


Хураангуй бичсэн: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж


Нийтэлсэн admin   Үзсэн: 34   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031