Сум
дундын 3 дугаар шүүх, шүүхийн тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны
төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баянхонгор аймгийн 19 сумдаар нүүдлэн ажиллах,
шүүхийн багц хууль болон бусад хууль тогтоомжийг сурталчилах, шүүхийг иргэдэд
ил тод нээлттэй байлгах, гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлын хүрээнд 2015 оны 01 сарын 21-ны өдрөөс 2014 оны 01 сарын 25-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан,
Бөмбөгөр, Баян-Овоо сум болон зарим сумын багийн төвд нүүдэллэн ажиллалаа.
Сум дундын 3 дугаар шүүхээс ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Н.Баасанбат, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат, шүүгчийн туслах Г.Уламбаяр, жолооч Б.Баатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, 2014 оны тайлан мэдээ, шүүн таслах ажлын талаар иргэдэд мэдээлэл хийж, аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил түүний шалтгаан нөхцөл, гэмт хэргийн гаралт, түүнийг хэрхэн бууруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт явуулж, иргэдийн асуусан асуултад хариулж, шүүхийн мэдээлэл лавлагааны албанаас бэлтгэсэн гарын авлагыг иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилгоор иргэдэд тараан, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, саналыг газар дээр нь хүлээн авч ажиллалаа.