Сум дундын 3 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн тамгын газрын 2015 оны үйл
ажиллагааны төлөвлөгөө болон "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын
тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.3-т
заасны дагуу сонгогдон шалгарсан иргэдийн төлөөлөгч нарт Шүүхийн
тамгын газраас иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд эрх зүйн сургалт зохион
байгуулах хөтөлбөр тусгайлан боловсруулан 2015 оны 02 сарын 06-ны өдөр Баянхонгор сумын Засаг
даргын тамгын газрын иргэний танхимд сургалт зохион байгуулж, Сум дундын 3
дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа сургалтын үйл ажиллагааг нээн, 2014 оны
шүүн талсан ажлын талаар танилцуулан, нийт сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт
баяр хүргэлээ.

Холбогдох хууль тогтоомжоор гарын авлага бэлтгэн сургалтад хамрагдсан иргэдийн төлөөлөгчид тараан, Сум дундын 3 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа /Шүүхийниргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ерөнхий ойлголт/, шүүгчийн туслах Г.Батзаяа / Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцох оролцоо/, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн О.Отгонбат / Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, шүүхийн иргэдийн төлөөлөгчид цалин хөлс олгох, шүүхийн иргэдийн төлөөлөгч тангараг өргөх/ журмуудаар тус тус сургалт хийн, иргэдийн төлөөлөгчдийн санал бодлыг сонсон, асуусан асуултад хариуллаа.
Уг сургалтад 70 иргэдийн төлөөлөгч хамрагдаж, орон нутгийн "Хонгор” болон "Малчин” телевиз сургалтын талаар ард иргэдэд шуурхай мэдээлэл хийв.
