Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-04-2016, 09:00   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

сургалт, ярилцлага зохион байгуулав

     Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүгч, шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагч, шүүгчийн туслахын хоорондын ажлын уялдаа холбоо, харилцан хамаарал,цаашид анхаарах асуудал сэдвээр тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, эвлэрүүлэн зуучлагч нарын дунд сургалт, ярилцлага зохион байгуулав.

     Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Л.Бор эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 1255 өргөдөл хүлээн авч 1041 өргөдлийг амжилттай шийдвэрлэсэн нь тухай шүүхийн шүүгч нарын ажлын ачааллыг эрс хөнгөрүүлэхийн зэрэгцээ иргэдийн цаг зав, мөнгийг хэмнэх, эвийн харилцааг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой талаар мэдээлэл хийгдсэний зэрэгцээ эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс батлагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, шүүгч, шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагч, шүүгчийн туслахын хоорондын ажлын уялдаа холбоо, харилцан хамаарал, цаашид анхаарах асуудлаар хэлэлцэн эцэст нь шүүгч эвлэрлийн гэрээг 7 хоногийн дотор хянаж захирамж гарган шүүгчийн туслах мөн хоног дотор материалыг буцааж хүргүүлэх, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг шүүхээс гардан авах талаар эвлэрүүлэн зуучлагч талуудад үүрэг болгон хэлж анхааруулах, иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон үүсгэсний дараа хэргийн зохигчдыг шүүгчийн захирамжийн хамт эвлэрүүлэн зуучлагчийн туслахад хүлээлгэн өгөх, уулзуулах арга хэмжээг нэн даруй авах, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зэрэг асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэн ярилцаж цаашид хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлэн шуурхай хамтран ажиллахаар тогтов.


Нийтэлсэн admin   Үзсэн: 726   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Тавдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031