Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-05-2016, 10:08   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

шүүхийн иргэдийн төлөөлөгчид сургалт зохион байгуулж, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг танилцууллаа

     Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баянхонгор аймгийн 20 сумдаар нүүдлэн ажиллах, "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн” болон шүүхийн багц хуулийг сурталчилан таниулах, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд сургалт зохион байгуулах, шүүхийг иргэдэд ил тод нээлттэй байлгах ажлын хүрээнд 2016 оны 04 сарын 18-ны өдрөөс 2016 оны 04 сарын 23-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Баянговь, Баянлиг сумуудад ажиллалаа.

     Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Н.Баасанбат, шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Л.Бор, шүүгчийн туслах Г.Чингис, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Хос-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, 2016 оны 1 дүгээр улирлын тайлан мэдээ, шүүн таслах ажлын талаар иргэдэд мэдээлэл хийж, аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил түүний шалтгаан нөхцөл, гэмт хэргийн гаралт, түүнийг хэрхэн бууруулах, урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдийн хүрээнд иргэдэд мэдээлэл хийж, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 35 иргэнд сургалт зохион байгуулж, гарын авлага бэлтгэн тараалаа.

    Мөн Шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагч Л.Бор шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллаганы талаар иргэдэд мэдээлэл хийн иргэдээс ирүүлсэн өргөдлийг газар дээр хүлээн авч шийдвэрлэлээ.


Нийтэлсэн admin   Үзсэн: 659   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930