Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-05-2016, 14:43   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ЖАРГАЛАНТ СУМАНД БОЛСОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ӨДӨРЛӨГӨӨР НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛ ХИЙЖ, ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ БОЛОН ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛИЙН 10 ҮР ДҮНГ СУРТАЛЧИЛАА

     Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баянхонгор аймгийн 20 сумдаар нүүдлэн ажиллах, шүүхийн багц хууль болон шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг сурталчилах, шүүхийг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй байлгах, гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлын хүрээнд 2016 оны 05 сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хууль зүйн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба зэрэг байгууллагуудтай хамтран Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулан иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ганзориг, Д.Жасрай нарт холбогдох мөн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирсэн П.Мөнхбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, сумын соёлын төвд иргэдийн өмнө нээлттэй хянан шийдвэрлэлээ.

     Мөн шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал "Шүүхийн шинэтгэлийн 10” үр дүнгийн талаар иргэдэд мэдээлэл хийж, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн О.Отгонбат тус аймгийн Баян-Овоо, Жаргалант, Заг, Бөмбөгөр, Гурванбулаг,Галуут сумдаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал болон холбогдох журмуудаар сургалт мэдээлэл хийн гарын авлага бэлтгэн тараалаа. Тус сургалтанд нийт 42 иргэдийн төлөөлөгч хамрагдсан байна.


 


Нийтэлсэн admin   Үзсэн: 943   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930