2015 оны 03 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од, Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бямбацогт, Дотоод асуудал хариуцсан ахлах референт Д.Одхүү, Хууль зүйн асуудал хариуцсан ахлах референт О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянхонгор аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхүүдэд ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд шүүхийн тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хэргийн хөдөлгөөний стандарт, хууль тогтоомжийн биелэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журмын хэрэгжилтийн явцтай нэг бүрчлэн танилцаж, хяналт шинжилгээ-үнэлгээ хийн, арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа.
Мөн 2014 оны Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж, хэрэгжүүлж буй ажлуудыг тайлагнан, шүүгч ажилтны ажиллах нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцлоо.

