Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-06-2016, 15:07   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

"шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэл, цаашид анхаарах асуудал” сэдвээр зөвлөгөөн зохион байгуулаВ

    Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны хагас жилийн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэл, цаашид анхаарах асуудал” сэдвээр зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөгдсөний дагуу тус аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, туслахууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нар оролцсон зөвлөгөөн тус шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдав.

    Тус зөвлөгөөнд тус шүүхийн шүүгчийн туслах Д.Мөнхтуяа шүүхийн шийдвэр , шүүгчийн захирамжид бичигдсэн гүйцэтгэх хуудасны тоог хэрэг маргааны төрлөөр танилцуулсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Бурмаа шүүхийн шийдвэрийн биелэлт, биелүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

    Тус алба нь 2016 оны эхний 5 сарын байдлаар төлбөрийн 2.966906 төгрөгийн 415 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан 231.158 төгрөгийн 139 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгон 1.865.532.600 төгрөгийн 276 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй байгааг мөн үеийнхтэй харьцуулахад 6 гүйцэтгэх баримт бичиг илүү хаасан байна.
    Цаашид шүүх гүйцэтгэх хуудсанд тусгавал зохих зүйлүүдийг хуульд заасны дагуу гаргацтай зөв бичиж хүргүүлэх, ялангуяа төлбөр төлөгчийн биеийн зураг/шаардлагатай тохиолдолд/, иргэний үнэмлэх болон регистрийн дугаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар зэргийг тусгаж ирүүлэх зэрэг болон бусад асуудлаар хэлэлцэж, харилцан ярилцсан нь ажил хэрэгч үр дүнтэй ажил болов.
Нийтэлсэн admin   Үзсэн: 855   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031