Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-11-2014, 13:59   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Шүүгчдийн цалингийн тухай хууль тогтоогч ярьж байна

Сү.Батболд: Шүүгчдийн цалингийн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөл

хуулиа л баримталсан гэдэгт эргэлзэхгүй байна 

 

УИХ-ын гишүүн Сү.Батболдтой уулзаж, цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.  

 

 

-Сүүлийн үед шүүгчдийн цалингийн асуудлаар УИХ дээр нэлээд маргаан өрнөж байна. Та энэ асуудлыг судалж үзэв үү? 

 

-Шүүхийн ерөнхий зөвлөл асуудлыг хуулиа бариад шийдтэл, уг үйлдэл нь УИХ-ын тогтоолуудтай зөрчилдсөнөөс маргаан үүсчээ гэж ойлгож байгаа. Хуулийнхан маань хуулиа хэрэглэхдээ алдаагүй байлгүй дээ. Миний бодлоорэнэ асуудалд гурван өнцгөөс хандах ёстой байх. Нэгт, хууль, тогтоол зөрчилдөж буй тохиолдолд алийг нь баримтлах вэ, хоёрт, цаг хугацааны хувьд дараалан гарсан эрх зүйн баримт бичгүүдийн алийг нь мөрдөх вэ, гуравт, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн хангах вэ гэдэг талаас шинжих хэрэгтэй байх. Мэдээж эхний өнцгөөс авч үзвэл хууль нь тогтоолыг давамгайлна. Шүүгчийн цалингийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн нь тогтоолтой зөрчилдөж байгаа гэж зэмлэж байгаа. Монгол Улсад Үндсэн хуультай л зөрчилдөөгүй бол аливаа хууль бусад эрх зүйн актыг давамгайлдаг.Тэгэхээр хуулиа барьж шийдвэрлэсэн нь буруу биш баймаар. Хоёр дахь асуудлын тухайд хууль нь цалингийн талаарх тогтоолоос хойно гарсан гэж ойлгож байгаа. Хойно гарснаар нь хуулиа л баримтлах шаардлагатай. Гурав дахь өнцгөөс нь харвал аливаа байгууллагын хараат бус байдлын баталгаа бол цалин хөлс буюу эдийн засгийн чөлөөт байдлаас их шалтгаална. Хуулийнхаа дагуу цалин хөлсөө өөрсдөө батлаад явахаар заасан бол энэхүү эрх зүйн зарчмаа л баримтлах ёстой. Аль ч талаас нь харсан нь манай хуулийнхан цалин нэмэхдээ эрх зүйн үндэслэлээ бодолцжээ гэж ойлгосон. Ер нь энэ асуудлаар хуулийн нарийвчилсан тайлбарыг хуулийнхан маань өөрсдөө өгч байгаа юм билээ. Харин энэ асуудлын хүрээнд хэлчихмээр нэг зүйл бий. МанайУИХ амьдралаас заримдаа хоцорч яваад байна. УИХ-ынажлын тав тухыг амьдрал харзнаж хүлээхгүй. УИХ аливаа албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүний амьдралд тулгарч буй шийдлээ хүлээсэн асуудлуудыг хүнд суртал гарган хойш тавилгүй, харин үйл ажиллагааг нь дэмжсэн байдалтайгаар шуурхай шийдвэрлэж ажиллах хэрэгтэй. 

 

-Шүүгчдийн цалинг ингээд нэмдэг юм байжЭмч, багш нарын цалинг ч нэмэх ёстой гэх хандлага бий ? 

 

-Ер нь бусдынх нь ч цалинг нэмэх л хэрэгтэй. Ингэхийн тулд эдийн засгийн өсөлтийг буцаан сэргээх ёстой. Эдийн засаг хурдацтай өсч байгаа тохиолдолд цалин нэмэх нь зүй ёсны хэрэг бөгөөд ийм маягаар төрийн албан хаагчдын цалин орлогыг нэмэгдүүлэх нь санхүү мөнгөний тогтолцоонд сөрөг дарамтыг бий болгодоггүй. 

 

-Тэгэхээр Та шүүгчийн цалинг нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэсэн үг үү? 

 

-Шүүгчийн цалинг нэмнэ гэдэг бол Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах олон арга хэрэгслийн чухал хэсэг нь юм. Энэ утгаараа нэмдэг нь зөв. Нэмэхгүй хойрго хандсанаар мөнгө хэмнэгдэх биш харин ч нийгэмд илүү алдагдалтай, хор уршигтай. Гэхдээ цалинг нэмэхдээ улс орны эдийн засгийн ерөнхий байдал, нөөц боломжийг бас харгалзах л ёстой. Дэлхийн олон оронд ч ийм хандлага байдаг. 

 

Шүүхийн шинэтгэлийн үйл явцын талаар та ямар үнэлэмж, мэдээлэлтэй байна вэ?

 

-Яривал олон л юм бий. Шүүгчийн сахилга, хариуцлагын асуудал, ялангуяа миний хувьд шүүгчдэд суурь боловсрол, мэдлэгээс гадна тасралтгүй сургалт, дадлага чухал ач холбогдолтой гэж үздэг. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн шинэ харилцаанд шилжээд хорь гаруй жил өнгөрч буй ч бизнес, хөрөнгө оруулалт, татварын эрх зүйн асуудлаарх дадлага туршлага өнөөгийн шаардлагад тэр бүр хүрээгүй мэт санагддаг. Нийгмийн хөгжлийн гол тулгуур асуудлуудын нэг бол шүүх эрх мэдлийн шударга, найдвартай ажиллагаа. Үүнийг хангахад боловсон хүчний мэдлэг, чадавхи нэн чухал. 

 

-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн цалинг өөрсдийн дураар нэмсэн гэх шүүмжлэлд өртөөд байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ? 

 

-Энэ засгийн үед хийх гэж эрмэлзэж байгаа, арай гайгүй хийж буй ажил нь шүүхийн шинэтгэл. Ажил нь овоо явж байгаа гэж хардаг. Үндсэн хуулийн байгууллагыг анх удаа бие даасан байдлаар хуульчилсан нь зөв байсан. Харин оройтсон юм байна гэх бодол төрдөг. Цалингийн асуудлын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулиа л баримталсан гэдэгт эргэлзэхгүй байна.

 

 

Б.Тайван

Нийтэлсэн admin   Үзсэн: 598   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930