Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Р.Уранцэцэг:
Би 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд Н.Ариунболд, Б.Отгонцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцох ёстой байсан. Миний үйлчлүүлэгч зардал мөнгөгүйн улмаас Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцох боломжгүй, Баянхонгор аймгаас Өвөрханай аймаг руу явахад хүндрэлтэй байсан.
Энэ талаар үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс Сум дундын 3 дугаар шүүхийн тамгын газарт болон Өвөрхангай аймгийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн Тамгын газарт тус шүүх хуралдааныг онлайн хэлбэрээр явуулах хүсэлт гаргаж бидний хүсэлтийг хүлээн авч өндөр түвшинд зохион байгуулж, шүүх хуралдааны үйл явцтай биечлэн танилцах,өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх болон өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгосонд талархаж байна.
Орон нутагт Шүүхийн шинэчлэл эрчимтэй явагдан сүүлийн үеийн техникийн ололтыг үйл ажиллагаандаа түргэн шуурхай нэвтрүүлэн хэрэгжүүлж, Шүүх хурлын танхим дуу, дүрс бичлэгийн төхөөрөмжөөр бүрэн тоноглогдон, шүүх хурлын үйл явцыг шүүхийн нээлттэй танхимд цацаж байгаа нь иргэд тухайн хэрэг, маргааны талаар үнэн зөв мэдээлэлтэй болох боломжтой болсон мөн аливаа хэрэг маргааныг шударга, нээлттэй, ил тод явуулах нөхцөлийг бүлдүүлэх, аль нэгэн талд давуу эрх олгож ялгаварлахгүйгээр ажиллаж чадаж байгаа юм байна гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүгдийн шүүхийн нээлттэй байх нөхцөлийг, орчин үеийн техник технологийн ололт ажилттай хослуулан ажиллаж байгаад тань, амжилт хүсэн, талархаж байна.