Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны албаны болон тахарын албаны мэргэжилтэн нар оролцож Шүүх-тахарын албаны ажлын уялдаа холбоо, шүүгчийн захирамжийн хэрэгжилт, үр дүн сэдэвт зөвлөгөөнийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд зохион байгуулав.
Тус зөвлөгөөнд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Т.Гангэрэл, Дөрөвдүгээр тойргийн Тахарын албаны Баянхонгор аймаг дахь хэсгийн хуяглан хүргэх харуул, туслах тахар М.Дамдиндорж нар хэргийн оролцогчийг шүүхэд албадан ирүүлэх, эрэн сурвалжлах асуудлаар гарсан шүүгчийн захирамжийн хүргэлт, хүлээн авалт,хэрэгжилт, үр дүнгийн талаар тус тус ажлын чиглэлээр мэдээлэл хийж, зөвлөгөөнд оролцогчид харилцан санал солилцож ярилцсаны эцэст Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд зааснаар шүүгчийн захирамжийг гарсан өдөрт нь шүүгчийн туслах тахарын албанд хүлээлгэн өгч Бүртгэл№ 6-д үнэн зөв, бүрэн тэмдэглэх, тахарын алба захирамжид заасан хугацаанд тухайн этгээдийг шүүхэд албадан ирүүлж албан бичгийн хамт хүлээлгэн өгөх, зохих хугацаанд албадан ирүүлээгүй бол бичгээр тайлбар гарган өгөх зэрэг асуудлыг хэрэгжүүлж хэвшихээр тогтов.