Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-04-2015, 19:30   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

СУМ ДУНДЫН 3-Р ШҮҮХ ӨЛЗИЙТ СУМАНД АЖИЛЛАА

     Сум дундын 3 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баянхонгор аймгийн 19 сумдаар нүүдлэн ажиллах, шүүхийн багц хууль болон хууль тогтоомж, шүүхийн үйл ажиллагааг сурталчилах, ил тод нээлттэй байлгах, гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлын хүрээнд 2015 оны 04 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Прокурорын газар, Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хууль зүйн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба зэрэг байгууллагуудтай хамтран Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулан иргэдэд шүүн таслах ажлын мэдээ болон аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил түүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ.

      Энэ үер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилгоор малын хулгайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Хансан, Б.Батсайхан, Б.Дэлгэрдалай нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, сумын соёлын төвд иргэдийн өмнө нээлттэй хянан шийдвэрлэлээ. Уг шүүх хуралдаанд 63 иргэн оролцлоо.

     Мөн шүүх дэхь эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч Өлзийт сумын иргэдээс ирүүлсэн өргөдөлийг газар дээр шийдвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Нийтэлсэн admin   Үзсэн: 782   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930