Сонгон шалгаруулалт болох өдөр: 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын шүүхийн байр.
Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа:2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагаас 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг хүртэл
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:
1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх
2. Дээд боловсролтой байх
3. Ял шийтгэлгүй байх
Бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1.Батлагдсан загварын дагуу бөглөсөн өргөдөл /Өргөдлийн загварыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас www.judcouncil.mn аас татан авах/
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Дээд боловсролын дипломын хуулбар
4. Цээж зураг 2 хувь /4х6/
Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн шалгаруулалтад зөвхөн БАЯНХОНГОР, АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ аймгийн иргэд хамрагдах тул тус, тусын аймгийн шүүхийн Тамгын газруудад бүртгүүлнэ үү.
Холбоо барих утас: Шүүхийн мэдээлэл лавлагааны алба 70440554