Шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдэд зориулсан сургалтыг 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 10:00 цагт Баянхонгор сумын ЗДТГ-ын иргэний танхимд зохион байгууллаа.
Тус сургалтанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1,2,3,4,5,6,7,9 дүгээр багаас шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэд хамрагдсан бөгөөд сургалтын хүрээнд Шүүхийн шинэтгэл, түүний үр дүнгийн талаар Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал, Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн 2016 оны шүүн таслах ажлын талаарх мэдээллийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Ц.Уламбаяр, Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны талаарх мэдээг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Г.Мөнгөнцэцэг, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны талаарх мэдээг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Т.Гангэрэл, Шүүхэд мэдүүлэх эрхийн талаар шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Чулуунчимэг, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцох оролцооны талаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Чингис нар тус тус сургалт явууллаа. Сургалтын төгсгөлд иргэдээс өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авч чөлөөт ярилцлага өрнүүлж мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаарх богино хэмжээний киног шүүхийн тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Алтаншагай үзүүллээ.