Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-10-2017, 11:23   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

2017 оны 3 дугаар улиралын хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлангийн хурал боллоо

Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн болон Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2017 оны 3 дугаар улиралын тайлангийн хурал 2017 оны 09 сарын 25-ний өдөр тус шүүхийн Эрүүгийн хурлын танхимд боллоо. Тайлангийн хурлаар Шүүхийн тамгын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шүүхүүдийн 3 дүгээр улиралын ажилд дүн шинжилгээ хийсэн талаарх тайланг тавьж хэлэлцүүллээ. Хяналт шинжилгээний багийнхан үнэлгээ хийсэн дүгнэлт, мөн цаашид анхаарах асуудлын талаарх зөвлөмжийг шүүх тус бүрт хүргүүллээ.  Мөн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаар баталсан " Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал” –ын дагуу Шүүхийн захиргааны ажилтны түвшин тогтоох шалгалтыг авах комисс болон тус шалгалтын зохион байгуулалтын талаарх мэдээллийг тамгын газрын дарга М.Майжаргал захиргааны ажилтнуудад өгч, шалгалтандаа сайн бэлтгэж оролцохыг зөвлөсөнөөр энэ удаагийн тайлангийн хурал өндөрлөлөө.
Нийтэлсэн admin   Үзсэн: 17   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031