Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-11-2017, 12:03   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭНД ХАМТРАН ОРОЛЦЛОО

 

Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээ, мэдээллийг танилцуулах, хууль сурталчлах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрт төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор аймгийн хуулийн байгууллагуудтай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн Баасан гаригт Баянхонгор аймаг дахь "Төрийн банкны төв байр”, "Хаан банкны төв байр”-нд зохион байгуулагдсан "Нээлттэй өдөрлөг” арга хэмжээнд оролцлоо.
Уг арга хэмжээний үеэр иргэдэд шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, шинээр хэрэгжиж байгаа хуулиудын сурталчилгаа, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, иргэдийн төлөөлөгчийн талаарх ерөнхий ойлголт зэргийг иргэдэд өгч боршур, гарын авлага зэргийг тарааж хууль сурталчиллаа. Мөн иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авч, иргэдийн сонирхсон асуулт болон шүүхэд мэдүүлэх эрхийн талаар хуулийн зөвлөгөө өгч ажиллалаа.

 

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын эдийн засагч нийт 28 хүнд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, хуулийн этгээдийн салбарын эрх зүйн зохицуулалт, банкнаас олгох зээлийн онцлог зэрэг сэдвийн хүрээнд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Л.Бор сургалт зохион байгуулж, шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал шүүхийн бүтэц, бүрэлдэхүүн болон шинэтгэлийн 10 үр дүн, шүүхийн үйлчилгээний стандарт зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ. Нийт 120 гаруй иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.

Нийтэлсэн admin   Үзсэн: 154   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031