Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-11-2017, 12:35   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

БАЯНХОНГОР АЙМГИЙН СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ БОЛОН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд Баянхонгор аймгийн 20 сумын засаг даргын орлогч болон сумдуудын багийн Засаг дарга нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн хэлтэстэй хамтран явуулсан бөгөөд Баянхонгор аймаг дахь шүүхийн байгууллагын танилцуулга, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн болон сүүлийн үед шүүхэд гарч байгаа өөрчлөлт шинэчлэл , Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль түүний хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах асуудал дээр санал бодлоо солилцож шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал мэдээлэл хийлээ . Уг сургалтаар шүүх таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад сум болон багийг засаг дарга нарын оролцоо чухал бөгөөд шүүхийн иргэдийн төлөөлөгчийг шүүхтэй холбох ГҮҮР болж хэрхэн хамтран ажиллахыг онцгойлон хэлэлцлээ.

‘’Шүүхэд мэдүүлэх эрх’’-ийн талаар шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Чулуунчимэг нар сургалтыг явуулж . Тус сургалтын үеэр шинээр хэрэгжиж байгаа хуулиудын боршур, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх гарын авлага, ажилласан жил тогтоолгох, гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрдүүлэх талаар болон бусад мэдээ мэдээлэл хийлээ.

Тус сургалтанд төрийн үйлчилгээг анхан шатанд нь иргэдэд хүргэдэг Багийн засаг дарга нар болон сумдын Засаг даргын орлогч нарын нийт 120 албан хаагч хамрагдсанаараа онцлог байлаа.

Нийтэлсэн admin   Үзсэн: 178   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031