Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-11-2017, 14:24   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

"Бусдад тусалж сайн үйлс бүтээх" ажлыг зохион байгууллаа

Монголын шүүхийн захиргааны ажилтны нэгдсэн холбооны Баянхонгор аймаг дахь салбар хорооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нэг болох "Бусдад тусалж сайн үйлс бүтээх" ажлыг тус салбар хорооноос 2017 оны 11 сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хахир хатуу өвлийн хүйтэнд гаднаа түлшгүй, тог цахилгаангүй, хоол хүнсгүй, өвлийн дулаан хувцас муутай, өөрийн гэсэн гэр орон байхгүй отрын гэмээр жижиг гэрт эзгүй айлын хашааг түр харж, 1, 6 дугаар ангийн 2 охиноо хичээлд явсаны дараа барилга дээр очиж барилгын туслах ажил олдвол хийж 2 хүүхдээ тэжээдэг өрх толгойлсон эх н.Ганчимэгт сэтгэлийн дэм хайрлаж, гэрэл цахилгаантай болгож, портер нүүрс, 10 шуудай мод, 3 сарын хүнсний хэрэглээ, дулаан хувцас, гутал, хичээлийн хэрэглэл, ороолт малгай болон бусад эд материалын тусламж үзүүлж бага ч болов сэтгэлийн дэм хайрлаж чадсандаа бид бүхэн маш их баяртай байна.

Дээрхи ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хандив өргөсөн шүүгч, захиргааны ажилчдадаа гүн талархал илэрхийлъе.

Сайн үйлс дэргэрэх болтугай.


Нийтэлсэн admin   Үзсэн: 241   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031