2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Шүүхийн захиргааны ажилтны нэгдсэн холбооны Баянхонгор аймаг дахь салбар хорооноос санаачлан "Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн болон ёс зүйн харилцаа хандлагын түвшин тодорхойлох шалгалт”-нд урьд хангалтгүй үнэлгээ авсан болон шинээр орсон ажилтнуудад зориулсан бүтэн 1 өдрийн сургалтыг Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргалаар батлуулсан сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.
Уг сургалтаар 11 захиргааны ажилтан Шүүхийн захиргааны хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрэм, Шүүхийн тамгын газрын нийтлэг журам, Шүүхэд албан хэрэг хөтлөх журам, Иргэний бодлого бодох аргачлал, Эрүүгийн бодлого бодох аргачлал гэсэн сэдвүүдээр сургалт орж, шинээр орсон ажилтнуудад заавар зөвлөгөө өгч, мөн гарч буй эргэлзээтэй асуудлуудаа харилцан ярилцсан үр өгөөжтэй сайхан сургалт болж өндөрлөлөө.