Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-01-2018, 11:44   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Үндсэн хуулийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Баасан гаригт Монгол Улсад Шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан шинээр томилогдсон шүүхийн захиргааны албан хаагч нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Тус арга хэмжээний дараа Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгч болон шүүхийн захиргааны нийт албан хаагч нарын дунд үндсэн хуулийн сэдэвт танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгуулсан ба шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа бусдыгаа манлайлан тэргүүн байр эзэллээ. Тангараг өргөсөн албан хаагч нартаа ажлын өндөр амжилт хүсье.


Нийтэлсэн admin   Үзсэн: 177   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031