Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-01-2018, 12:23   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газар, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, албан хаагчид, Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн албан хаагч нарыг оролцуулан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хамтарсан уулзалт зөвлөгөөнийг хийлээ. Тус зөвлөгөөнөөр зөрчлийн хэргээр баривчлах шийтгэл оногдуулж байгаа иргэдийг баривчлах байранд хэрхэн хүргэж өгөх, шийтгэврийн гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах, баривчлах байрны дотоод журмын хэрэгжилт, хуулийг хэрхэн уялдуулж ажиллах талаар санал солилцож цаашид анхаарах асуудал, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


Нийтэлсэн admin   Үзсэн: 49   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Хоёрдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728