Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-01-2018, 12:32   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Баянхонгор аймгийн хэмжээнд 2018 онд Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр нийт 203 иргэн сонгогдсон байна. Өвөлжилтийн байдал цас зудтай байгаа зэргээс шалтгаалан шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд зориулсан сургалтыг бүсчилж зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн сургалтыг 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 10:00 цагт Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус сургалтанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1,2,3,4,5,6,7,9 дүгээр баг болон Баян-Овоо, Бөмбөгөр, Богд, Өлзийт, Баацагаан сумдаас шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэдийг хамруулан бүсчилж зохион байгууллаа. Баянхонгор аймаг дахь Шүүхүүдийн танилцуулга, Шүүхийн шинэтгэл, түүний үр дүнгийн талаар Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журмын талаар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат, Иргэдийн төлөөлөгчийн хөлс, урамшуулалын талаар шүүхийн нягтлан бодогч Б.Мөнхзул, Баянхонгор аймаг дахь шүүхүүдийн2017 оны шүүн таслах ажиллагааны талаарх мэдээ, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцох оролцооны талаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Чулуунчимэг нар тус тус сургалт явууллаа.

Баянхонгор сумын иргэн Д.Хорлоо шинээр сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт 2017 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн улсын зөвлөгөөнд оролцсон тухайгаа болон шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож шүүх хуралдаанд оролцсон талаарх санал, сэтгэгдлээ хэлж, шүүхийн байгууллагын хамт олонд ажлын амжилтыг хүслээ.

Сургалтын төгсгөлд иргэдээс өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авч чөлөөт ярилцлага өрнүүлж мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаарх богино хэмжээний киног үзүүллээ.Иргэний үүргээ биелүүлж сургалтанд хамрагдсан Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт амжилт хүссэнээр энэ удаагийн сургалт өндөрлөсөн юм.

 
Нийтэлсэн admin   Үзсэн: 55   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Хоёрдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728