Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-01-2018, 16:17   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ” САНАЛ АСУУЛГЫН СУДАЛГААГ АВЛАА

Шүүхэд итгэх иргэдийн итгэл санал асуулгын судалгааг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2018 оны 01 сарын 23-ны өдөр шүүхээр үйлчлүүлж хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн иргэд болон шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэд гэсэн 2 ангилалын дагуу авч Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ажлын албанд битүүмжлэн хүргэлээ. Тус судалгааг иргэдээс авахдаа хөндлөнгийн хяналтыг оролцуулж авсан бөгөөд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Отгонтөгс хөндлөгийн хянагчаар ажиллалаа. Шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, эргэх холбоо тогтоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхийн байгууллагынүйлчилгээндолон нийтийн хяналтыг бий болгоход судалгааны зорилго оршиж байгаа юм.

Нийтэлсэн admin   Үзсэн: 56   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Хоёрдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728