Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-02-2018, 17:29   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ТҮЙН ГОЛЫН ЖАВАР-2018 МӨСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Боловсрол соёл урлагийн газар, Баянхонгор аймаг дахь Хаан банктай хамтран 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан"Түйн голын жавар-2018” өвлийн наадам,мөсны баярын арга хэмжээнд хамт олноороо оролцлоо. Тус арга хэмжээний үеэр үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохиогдсон тэмцээнүүдэд баг бүрдүүлэн амжилттайоролцлоо. Мөн тус арга хэмжээний үеэр хамт олныхоо дунд буухиа тэмцээн зохион байгуулж, Б.Хос-Эрдэнэ ахлагчтай HERO баг тэргүүн байр, Д.Сайннямбуу ахлагчтай Түүчээ баг дэд байруудыг эзэллээ. Монгол үндэсний дээлээрээ гоёж, эрүүл цэнгэг агаарт нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Нийтэлсэн admin   Үзсэн: 207   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031