Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-04-2018, 14:22   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд төлөвлөгдсөн, Баянхонгор аймгийн Архивын тасгаас санал болгосны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний шүүх, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Баянхонгор аймгийн архивын тасаг хамтран иргэдийн ажиллаж байсан байдал ялангуяа малчдын ажиллаж байсан байдлын талаар санал бодлоо чөлөөтэй солилцлоо.

Нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, малчин даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоох тухай хууль хэрэгжсэнтэй холбогдуулан Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох иргэдийн ялангуяа малчдын малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгосон хэргийн тоо шинэ он гараад эрс өссөн байх бөгөөд тухайлбал: ажиллаж байсан байдлаа тогтоолгосон хэрэг 2017 онд 589 байсан бол 2018 оны эхний улиралд 268 иргэн ажиллаж байсан байдлаа тогтоолгосон нь жилийн тоон мэдээтэй харьцуулахад 2018 оны эхний улирлын байдлаар энэ хэргийн тоо 47,1 хувиар өсчээ.

Ажиллаж байсан байдлыг тогтоож буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэг талаас шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээ болохынхоо хувьд иргэд шүүхэд нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг зөв гаргаж улмаар хуулийн шаардлага хангасан нотлох баримтаа цуглуулж өгсөнөөр шүүх тэдэнд шуурхай үйлчлэх үндэс нь болох талаар харилцан ярилцсаны зэрэгцээ архивынлавлагаа, хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох нотлох баримтуудын эх хувийг шаардан авч хуулбар хувьтай тулгах,ялангуяа шүүхийн шийдвэрийгөөрчлөх, засах зэргээр иргэдийн арга нарийсч байгааг анхаарч шүүхийн шийдвэрийн хуудас нэг бүрийг баталгаажуулах, нууцтай болгох талаар харилцан ярилцсаны эцэст хөдөөгийн суманд ажиллаж буй нийгмийн даатгалын байцаагч бүр тэтгэвэр тогтоолгох болзол хангасан иргэддээ зөвлөгөө өгөх, шүүхээр зайлшгүй ажилласан байдлаа тогтоолгох иргэдэд хаана хандах, ажилласан жил тогтоолгох он цаг хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, цуглуулах нотлох баримтын талаар зөвлөгөө өгч энэ талаар зөвлөмжийн хуудсыг иргэн нэг бүрт хөтөлж хэвшсэнээр иргэд архиваас баримтаа шүүлгэх, шүүхэд нэхэмжлэлээ гаргахад дөхөмтэй болох талаар ярилцаж шийдвэрлэсэнээрээ энэ удаагийн уулзалт-ярилцлага амжилттай, үр дүнтэй ажил боллоо гэж уулзалт-ярилцлагад оролцогчид дүгнэлээ.


Нийтэлсэн admin   Үзсэн: 616   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031