Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газраас эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2018 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажиллагааны тайлан мэдээг иргэд, олон нийтэд танилцуулах "Хэвлэлийн бага хурал”-ыг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор телевизын байранд зохион байгууллаа.
Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 01 дүгээр улиралд нийт 399 нэхэмжлэл хүлээн авснаас 22 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 377 нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Нийт шийдвэрлэсэн 393 хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл гэр бүлийн маргаан 13, Хөдөлмөрийн маргаан 4, ажиллаж байсан байдал 243, нас тогтоох 4, хамтын амьдрал 5, бусад хуулиар 24 хэрэг, маргаан тус тус шийдвэрлэж, улсын төсөвт 21.240.819 төгрөг оруулсан байна.
Баянхонгор аймаг дахь сум дундын Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 1 дүгээр улиралд нийт 12 нэхэмжлэл хүлээн авсанаас 2 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 10 нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 8 хэрэг байна. Тус шийдвэрлэсэн хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл:
Газрын маргаан -1
Төрийн албаны маргаан – 10
Төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 1 шийдвэрлэсэн байна.
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр улиралд 98 хүнд холбогдох 83 хэрэг хүлээн авч шийдвэрлэсэн байна. үүнээс 16 хүнд хорих ял, хорих ял биечлэн эдлүүлсэн 9 хүн, гэмт хэргийн улмаас нийт 78.240.600 төгрөгийн хохирол учирч 25.700.00 төгрөгийн торгуулийг улсын төсөвт оруулсан байна. 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 10 хүнд торгох ял оногдуулж 1610000 төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, 105 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан байна. Гэмт хэргийн улмаас 77 хүн, 2 төрийн байгууллага , 1 хуулийн этгээд хохирч, 4 хүн нас барж, 2 хүн хүнд гэмтсэн байна.
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 онд нэгдүгээр улиралд эрүүгийн 34 хэрэг, иргэний 17 хэрэг, нийт 51 хэрэг маргаан шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэргийн тухайд:
Эрүүгийн 30 хэрэг, захиргааны зөрчлийн 4 материал, нийт 34 хэрэг маргаан шийдвэрлэсэн. Тус давж заалдах шатны шүүхэд ирсэн эрүүгийн хэргийн гомдлын
-45 буюу 50 хувийг прокурорын бичсэн эсэргүүцэл,
-40 буюу 45 хувийг ялтан буюу тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,
-5 буюу 5 хувийг хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаргасан байна.
Шийдвэрийн тогтвортой байдал:Давж заалдах шатны шүүх эрүүгийннийт 34 хэрэг хянан шийдвэрлэснээс 3 хэрэгт буюу 14.1 хувьд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, 15 хэрэгт буюу 35.6 хувьд өөрчлөлт оруулсан бол 16 хэрэгт буюу 50.2 хувьд нь тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 2018 оны 1 дүгээр улиралд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тухайд 1 шүүгчид ноогдох хэргийн ачаалал 27.7 хувь байгаа бөгөөд улсын хэмжээнд шүүн таслах ажлын ачааллаараа 3 дугаарт байна.
Иргэний хэргийн тухайд:
Иргэний нийт 18 хэрэг хүлээн авсанаас 17 хэргийг шийдвэрлэж, 1 хэргийн үлдэгдэлтэй байна.
Иргэний хэргийн гомдлын 7 буюу 46,6 хувийг зохигчид, 10 буюу 53,3 хувийг зохигчдын төлөөлөгч болон өмгөөлөгч тус тус гаргасан байна.
Шийдвэрийн тогтвортой байдал:
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нийт 17 хэргээс шийдвэр нь 6 хэрэг буюу 34.6 хувь нь хэвээр, 4 хэрэг буюу 26.9 хувь нь өөрчлөгдөж, 7 хэрэг буюу 38,4 хувь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Чулуунчимэг, Эвлэрүүлэн зуучлагч Л.Бор нар 2018 оны 1 дүгээр улиралын шүүн таслах ажиллагааны шүүхүүдийн мэдээ, тайланг бэлтгэж танилцуулж, сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариулж, орон нутгийн хэвлэлмэдээллийн хэрэгсэлээр сурталчилж ажиллалаа.