Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-06-2018, 16:15   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛӨӨС ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн О.Зандраагаар ахлуулсан, референт А.Өсөхбаяр, Ж.Онон, Билгүүн, Оюунгэрэл, Цэцэгдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 05 сарын 27-ны өдрөөс 05 сарын 31-ний өдрүүдэд Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, шалган туслах чиглэлээр ажиллалаа. Ажлын хэсэг шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн хүний нөөц, төсөв санхүүг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллалаа. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан, дүнг шүүхийн тамгын газрын албан хаагчид болон шүүгч нарт танилцуулж, тэдний асуултанд хариулт өгч, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөж, алдаа дутагдалтай байгаа ажилд хугацаатай үүрэг даалгаварыг өглөө.


Нийтэлсэн admin   Үзсэн: 61   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Долоодугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031