Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-06-2018, 16:59   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

АСТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймгийн 9 багийн иргэдийн дунд хууль, эрх зүйг сурталчилсан АСТ тэмцээнийг 2018 оны 05 сарын 31-ний өдөр Баянхонгор хотын Засаг даргын тамгын газрын иргэний танхимд зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 7 багийн иргэд болон багийн засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нар оролцлоо. Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд зохион байгуулагдсан тус тэмцээнд багууд идэвхтэй оролцож, өөрсдийн хуулийн мэдлэг, оюун ухаан, чадвараараа өрсөлдөж, тэргүүн байрыг Угалз 4 дүгээр баг эзлэж, өргөмжлөл, 250.000 төгрөг, дэд байрыг Эрдэнэмандал 2 дугаар баг эзлэж өргөмжлөл 150.000 төгрөг, гутгаар байрыг Дуурсах 3 дугаар баг эзлэж өргөмжлөл 100.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

Нийтэлсэн admin   Үзсэн: 49   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Долоодугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031