Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-08-2018, 16:09   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Төвийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа

Монголын шүүхийн шилжин явах цомын төлөөх хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн-2018 тэмцээний удирдамжийн дагуу төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын хөл бөмбөгийн талбайд зохион байгуулсан ба Баянхонгор, Өвөрхангай аймгийн нийт 2 шүүхийн баг тамирчид хоорондоо өрсөлдөж Өвөрхангай аймаг дахь шүүхийн баг тамирчид Баянхонгор аймгийн шүүхийн багийг 2:0 онооны харьцаатайгаар хожсоноор төвийн бүсийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний тэргүүн байраар шалгарч 2018 оны 9 сард Улаанбаатар хотод болох Монголын шүүхийн шилжин явах цомын төлөөх хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Нийтэлсэн admin   Үзсэн: 54   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031