Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-10-2018, 15:29   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв.

Баянхонгор аймгийн шүүхээс өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмад настангууддаа 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлэв.

Ахмадын баярын хүндэтгэлийн арга хэмжээг нээж Баянхонгор аймгийн шүүхэд шүүгч, шүүхийн орлогч дарга, ерөнхий шүүгчээр нийт 26 жил ажилласан ахмад шүүгч Л.Цэдэндамбаа үг хэлсэн ба тэрбээр ...үе үеийн шүүхийн ахмад шүүгч ажилтануудад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэж мөн одоо ажиллаж байгаа нийт шүүхийн хамт олонд ажлын амжилтыг хүсэн ерөөв.

Тус аймгийн шүүхээс өндөр насны тэтгэвэртээ гарсан нийт 12 ахмад байдаг бөгөөд 9 ахмад настан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож шүүхийн ахмадын хорооны дэргэдэх салбарын ахмадын хорооны даргаар Ц.Гэндэнг 100 хувийн саналаар сонгосон байна.

Нийтэлсэн admin   Үзсэн: 9   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031