Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газар


Шүүхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны лавлах 7044-0542 дугаар ажиллаж байна.

 

Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлэх ажлыг Япон улсын JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санаачлагаар 2010 оны 05 дугаар сард эхлүүлсэн. Эвлэрүүлэн зуучлал нь Япон улсад 94 жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн бөгөөд дэлхийн хөгжилтэй орнуудад 100 гаран жилийн түүхтэй ажиллагаа юм байна. Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь энгийнээр хэлэхэд маргалдагч талуудыг зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаанаа эвийн журмаар, хөрөнгө мөнгө бага зарцуулан, богино цаг хугацаанд сэтгэл ханамжийн баталгаатай шийдэлд хүрэхийг хэлнэ. Манай улс Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг 2012 оын 05 сарын 22 өдөр баталж, 2013 оны 04 дүгээр сарын 15 –ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл зуучлалын үйл ажиллагаа үр нөлөөтэй хэрэгжсээр байна.

Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хуульд заасны дагуу Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулж байна.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд 2020 онд 542 өргөдөл хүлээн авснаас438 өргөдөл шийдвэрлэж, 422 өргөдөл амжилттай эвлэрсэн үзүүлэлттэй байна. Шүүхээс өмнө эвлэрүүлэн зуучлалаар орж маргаанаа шийдвэрлүүлэх нь хөрөнгө зардал, цаг хугацаа бага зарцуулах бөгөөд шүүхийн ачааллыг буруулах ач холбогдолтой байна.

Шүүхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны лавлах 7044-0542 дугаараар иргэд ямар төрлийн хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлж болох, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой бөгөөд энгийн утасны тарифаар төлбөр тооцоогдох юм.



САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.