ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон дотоод сургалтын төлөвлөгөөнд тус тус тусгагдсаны дагуу "Төрийн албан хаагчийн ёс зүй”, "Цогц чадамжид суурилсан төрийн алба” сэдвүүдээр Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Нямдулам, "Жендер ба хөгжил хандлага”, "Жендерийн үндсэн ойлголт, жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт” сэдвүүдээр Баянхонгор аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэс хүн амын хөгжил, хүүхэд залуучууд гэр бүл жендерийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, салбар хорооны нарийн бичгийн дарга В.Наранчимэг нарыг урьж шүүхийн захиргааны албан хаагчдад зориулсан сургалтыг 2022 оны 11 сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

 

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар нь байгууллагын ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлага, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх хүрээнд ажлын байрны дотоод сургалтын хөтөлбөрийг баталж холбогдох сургалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн сургалт нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцааг жендерийн ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, ажлын байранд жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны нэг хэсэг болсноороо онцлогтой боллоо.


САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.