ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО


     Монгол улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 172 дугаар зарлигаар Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгчээр М.Мөнхдаваа, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Д.Батцэнгэл нар томилогдлоо.
     Шинэ оны ажлын эхний өдөр болох 2017 оны 01 сарын 02-ны билгийн тооллын шинийн дөрөвний билэгт сайн өдрийн морин цагт Давж заалдах шатны Ерөнхий шүүгчийн тамга гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа, шүүгч Д.Батцэнгэлийн шүүгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газрын хамт олон болон хуулийн байгууллагуудын төлөөлөл, удирдлагуудыг оролцуулан ёслол төгөлдөр зохион байгууллаа. 

     Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгчээр томилогдсон М.Мөнхдаваа, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Д.Батцэнгэл нартаа Шүүхийн хамт олныхоо нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсье.


САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.