ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ


Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа TV10 телевиз, Bayankhongor tv, Hongor tv, Өнөөгийн Баянхонгор сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр " Хэвлэлийн бага хурал”-ыг зохион байгуулж, Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар эвлэрүүлэн зуучлагч Л.Бор, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны талаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Г.Батзаяа, Захиргааны хэргийн 2016 оны шүүн таслах ажиллагааны талаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Г.Мөнгөнцэцэг, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны талаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Ц.Уламбаяр, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны талаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Т.Гангэрэл нар оролцож мэдээлэл хийж, сэтгүүлч нарын сонирхсон асуултад хариулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилаж ажиллалаа.



САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.