Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт, семинар болж байна


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөлтэй хамтран шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт, семинарыг 2014 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Сургалтыг ХБНГУ-ын Франкфурт хотын Анхан шатны шүүхийн Сургалтын албан дарга хатагтай Николь Хелмер болон сургагч багш Бианка Аксманн нар удирдан явуулж байна.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа сургалтыг нээж хэлсэн үгэндээ "шүүхийн хүний нөөцийн шинэтгэлд сургалт өндөр ач холбогдолтой бөгөөд шүүхийн захиргааны ажилтны сургалтыг шинэ шүүхийн захиргааны ажилтны, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын, шүүхийн захиргааны ажилтны ур чадвар хөгжүүлэх, шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулж байгааг онцоллоо”.


 

 

Мөн бидэнд шүүхийн захиргааны ажилтны сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр бусад байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. ГОУХАН-тэй хамтран зохион байгуулж буй энэ удаагийн сургалтад цаашид шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх болон мэргэшүүлэх сургалтыг манлайлж ажиллах хүмүүсийг хамруулж байгааг дурьдлаа.

 

 

Сургалтын хүрээнд сургагч багш нар болон оролцогчид ХБНГУ-ын мэргэшсэн шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх тогтолцоо, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, сургалт явуулах арга зүй сэдвээр онол, практик, сайн туршлагуудын талаар харилцан санал бодлоо солилцож байна.

 



 

 

 

Сургалт танхимын болон онлайн хосолсон хэлбэрээр явагдаж байна. Танхимын сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, зарим анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нар, шүүхийн хүний нөөц, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд зэрэг 50гаруй хүн оролцож байгаа бол онлайн сургалтад орон нутаг дахь шүүхүүдийн 100 гаруй хүн хамрагдаж байна.

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн


САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.