Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Төрөл зүйлээр ялгах: Огноо | Их уншсан | Хамрагдалт | Сэтгэгдэл | Цагаан толгой
11-03-2015, 10:24

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.ДАМДИН-ОД АХЛАГЧТАЙ АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮД БОЛОН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАРТ АЖИЛЛАА

  2015 оны 03 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од, Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бямбацогт, Дотоод асуудал хариуцсан ахлах референт Д.Одхүү, Хууль зүйн асуудал хариуцсан ахлах референт О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянхонгор аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхүүдэд ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
5-03-2015, 13:06

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БОДЛОГЫН ХУРААМЖ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

       Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд шүүгчид нэр дэвшигчид тавих болзол, шаардлагыг тодорхойлсон. Уг болзол, шаардлагын 4.1.8-д "шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай” байх гэсэн шалгуурыг эрх зүйн тохиолдол шийдвэрлүүлэх замаар шалгаж байна.
Дэлгэрэнгүй
9-02-2015, 13:00

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Сум дундын 3 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасны дагуу сонгогдон шалгарсан иргэдийн төлөөлөгч нарт...
Дэлгэрэнгүй
30-01-2015, 09:30

СУМ ДУНДЫН 3 ДУГААР ШҮҮХ 5 СУМАНД АЖИЛЛАА

 Сум дундын 3 дугаар шүүх, шүүхийн тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баянхонгор аймгийн 19 сумдаар нүүдлэн ажиллах, шүүхийн багц хууль болон бусад хууль тогтоомжийг сурталчилах, шүүхийг иргэдэд ил тод нээлттэй байлгах, гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлын хүрээнд 5 суманд ажиллалаа.
Дэлгэрэнгүй
25-12-2014, 09:00

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж: 2015 он шүүгч рүү, тэдний оюун санаа, хариуцлага, ёс зүй, мэдлэг боловсрол руу хандсан жил байх болно.

  Төсвийн ерөнхийлөн захирагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, төсвийн шууд захирагч нартай 2015 оны Үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагаанд хэлсэн үгийг та бүхэнд хүргэж байна.
Дэлгэрэнгүй
7-12-2014, 16:36

ШИНЭ ШҮҮГЧИД ТОМИЛОГДЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг буулгаж дараах хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо.
Дэлгэрэнгүй
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  • dle 10.2
  •   |  
    «    Арванхоёрдугаар сар 2017    »
    ДаМяЛхаПүБаБямНям
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031