Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

 ерөнхий шүүгч Сангибатын САЙНБИЛЭГ

 

- 1998 онд МУИС-ийн ХЗДСургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

- 1998-2001 онд хүртэл Баянхонгор дахь Сум дундын шүүхийн туслах шүүгч
- 2004 онд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн шүүхийн шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга
- 2004-2013 онд Ховд аймгийн Захиргааны Хэргийн шүүхийн шүүгч
- 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн ерөнхий шүүгч
- 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 

Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

шүүгч Цэдэвийн СУВДМАА

 

- 2000-2004 онд Сүлд ХЗДС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

- 2004-2006 онд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн Нарийн бичгийн дарга

- 2006-2011 онд Баянхонгор аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах

- 2011-2013 Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч

- 2013 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс  2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгч

- 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

- Хууль зүйн магистр

 

Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч Чулуунбатын ОЮУНСАЙХАН
 

- 2008 онд МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.

- 2012 онд МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн.

- 2008-2009 онд "Тиарарезорт” ХХК-д Хуулийн зөвлөх

- 2009-2010 онд Өмгөөлөгчийн туслах, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргын туслах, нарийн бичгийн дарга

- 2010-2013 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах

- 2013-2014 онд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Тамгын газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн

- 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгч

- 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031