Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгч Батмөнхийн БОЛОР-ЭРДЭНЭ

 

- 1989 онд Хууль цаазын дунд сургууль, 1994 онд МУИС-ийн ХЗДС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

- 1996-2000 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга

- 2000-2005 онд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн туслах шүүгч, Нарийн бичгийн дарга

- 2005 оноос 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Баянхонгор аймаг дахь шүүхийн шүүгч

- 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч

- 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

- 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс одоог хүртэл Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.

- Хууль зүйн магистр

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

шүүгч Лхагвасүрэнгийн НАРАНГЭРЭЛ

 

- 1991 онд Хууль цаазын дунд сургууль, 2000 онд "Отгон тэнгэр” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

- 1994-2001 онд Говь-Алтай аймгийн шүүхийн Нарийн бичгийн дарга

- 2001-2007 онд Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн шүүгч

- 2007 оноос 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч

- 2012 оны 12 дугаар сарын 12-ний өдрөөс 2015 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч

- 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс одоог хүртэл Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

- Хууль зүйн магистр

 

 Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

шүүгч Чойжоогийн БАЯРЦЭНГЭЛ

 

1988-1998 онд Баянхонгор сумын Эрдэнэмандал ахлах сургууль төгсөж бүрэн дунд

1999-2003 онд Их засаг Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, баклавр зэрэг

2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нарийн бичгийн дарга, Сум дундын шүүхэд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах

2007 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор

2008 оны 12 дугаар 31-ний өдрөөс 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Прокурорын газарт Шүүхэд төрийг төлөөлөх хяналт хариуцсан туслах прокурор

2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Прокурорын газарт орлогч прокурор

2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Прокурорын газарт туслах прокурор, Тамгын хэлтсийн дарга

2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс одоог хүртэл Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 
 
 
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Арванхоёрдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031