Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 

 

      Шүүхийн захиргааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Шүүх тамгын газартай байна” гэж заасны дагуу Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хамгаалах, шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах үндсэн чиг үүрэгтэйгээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар нэрээр өөрчлөн байгуулагдаж, Тамгын газрын дарга М.Майжаргал, Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат, эвлэрүүлэн зуучлагч Л.Бор, мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Алтаншагай, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн О.Отгонбат, шүүгчийн туслах Ц.Уламбаяр, Г.Батзаяа, Б.Цацалсүрэн, А.Батдорж, Д.Мөнхтуяа, Т.Балжинням, Г.Чингис, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг, Б.Соёлмаа, Т.Гангэрэл, архив бичиг хэргийн эрхлэгч Г.Байгалмаа, нягтлан З.Мөнхзул, нярав Н.Ням-Эрдэнэ, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Д.Оюун-Эрдэнэ, жолооч Ц.Мөнх-Очир, сантехникч Я.Дашдондог, бичиг хүргэгч Ж.Болдбаатар, үйлчлэгч Д.Сарантуяа, Д.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллаагаа хэвийн тасралтгүй явуулж байна.

 


Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Арванхоёрдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031