Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-11-2014, 20:33   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

"ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ” СЭДЭВТ

ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

ЗОРИЛГО

"Шүүгчийн ёс зүй” сэдэвт илтгэлийн уралдааны зорилго нь шүүгчийн ёс зүй, ёс зүйн дүрмийн хэрэгжилт, түүнийг танин мэдүүлэх, ёс зүйн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, шүүгчийн ёс зүйн талаарх сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд оршино.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

ИЛТГЭЛИЙН СЭДЭВ

Шүүгчийн ёс зүй ба ёс зүйн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа

ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлыг хөндөж дүн шинжилгээ хийсэн, шийдвэрлэх арга замыг үндэслэлтэйгээр дэвшүүлсэн байна.

2. Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:

-Илтгэлийн хэмжээ А4 цаасан дээр мөр хоорондын зай single 12-ийн хэмжээтэй, 5-10 нүүрэнд багтсан байна.

-Асуудлын хүрээнд өргөн эх сурвалж ашиглаж 12-оос доошгүй ишлэл хэрэглэсэн, зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх.

-ИлтгэлийгArial фонтоор /MS Word/бичсэн байна.

-Илтгэлд зохиогчийн CV буюу товч намтрыг хавсаргасан байна.

3. Илтгэлийг зохиогч нь нэг ба хэд хэдэн этгээд байж болно. Зохиогчийн овог, нэр, эрдмийн зэрэг, цол, албан тушаалыг илтгэлийн нүүрэнд бичсэн байна.

4. Илтгэл нь өмнө хэвлэгдээгүй, бусад эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй байна.

ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Уралдаанд ирүүлсэн илтгэлүүдийг шүүгчдийн комисс илтгэл тус бүрээр танилцаж, энэ удирдамжид заасан шаардлага болон хөндсөн асуудал, түүнийг тодорхойлсон байдал, шийдвэрлэх арга замыг оновчтой дэвшүүлсэн зэргийг шалгуур үзүүлэлт болгоно.

ШАГНАЛЫН САН

1 дүгээр байр – Өргөмжлөл, 1.000.000 төгрөг

2 дугаар байр – Өргөмжлөл, 500.000 төгрөг

3 дугаар байр – Өргөмжлөл, 300.000 төгрөг

ИЛТГЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ

2014 оны 12 дугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд ажлын цагаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 103 тоотод эх хувиар нь болон файл хэлбэрээр хүлээн авна.

ШАЛГАРУУЛАЛТ

2014 оны 12 дугаар сарын 24-ны өдөр болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны 319993, 70008027 утас, oyumaa@judcouncil.mn цахим хаягаар лавлана уу.

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 668   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Долоодугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031