Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-12-2014, 16:36   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ШИНЭ ШҮҮГЧИД ТОМИЛОГДЛОО

      Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг буулгаж дараах хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо.

     Уг зарлигт, Дашцоодолын Нямбазар, Цэдэн-Ишийн Сансармаа, Цэрэнпагамын Оюунбилэг нарыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд, Содномдаржаагийн Батжаргалыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд, Гантөмөрийн Мөнхзулыг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд, Зоригтбаатарын Ганзориг, Бямбасүрэнгийн Мөнхзул нарыг Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд, Чинзоригийн Баярмааг Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд, Бавуугийн Цэрэнхандыг Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд, Пэрлээгийн Гандолгорыг Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд, Нацагийн Баасанбатыг Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд, Жаргалын Дэлгэрмөрөнг Сум дундын 4 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд, Доржбалын Янжиндуламыг Сум дундын 5 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд, Жигжидийн Лхагвасүрэнг Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд, Лхагвасүрэнгийн Ариунцэцэгийг Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд, Лувсанноровын Угтахбаяр, Заминдийн Төмөрхүү нарыг Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд, Дашдоржийн Цэцэгээг Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд, Нацагдоржийн Ариунжаргал, Нямжавын Бямбасүрэн нарыг Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилов.

      Шүүгчдийг томилон, үнэмлэх гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, "Шүүгчийн албан тушаал бол Монголын ард түмний та бүхэнд өгч байгаа итгэл юм шүү. Итгэл дааж, хуулийн дагуу, хүний эрхийг хүндэлж, шүүгчийн нэр төр, ёс суртахууныг өндөрт өргөж ажиллаарай” хэмээв.

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Та бүхэнд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Шүүгч бол төрийн албан хаагч биш, шүүгч бол шүүгч мөн. Төрийн албан хаагч бол хэн нэгэн даргын тушаал, албан даалгаварыг гүйцэтгэгч байдаг. Шүүгч тэгэх ёсгүй учраас шүүгч бол шүүгч л байдаг. Шүүгчийн "дарга” бол хууль юм шүү” гэдгийг онцлон хэлсэн юм.

 

 

 

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 762   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Долоодугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031