Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-11-2014, 13:59   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

“Иргэн 2014” програмыг хүлээн авлаа

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем "Иргэн 2014” програмыг хүлээн авах ёслолын ажиллагаа 2014 оны 10 дугаар сарын 30 ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн, шүүгч Б.Ундрах, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Улрикэ Эбэлинг нар оролцсон юм. "Иргэн 2014” програм нэвтэрснээр хэргийн хөдөлгөөнийг богино хугацаанд шуурхай, амжилттай зохион байгуулах технологийн боломж бүрдэж байна. Энэ нь нэг талаас хэргийн оролцогчдын шүүхэд мэдүүлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг бүрэн дүүрэн хангах боломжтой ба нөгөө талаас шүүх нь төрийн байгууллага болохын хувьд үр ашиггүй төсвийн зардлыг хэмнэх юм. "Иргэн 2014” програм нь дараах давуу талуудыг бий болгоно. Тухайлбал хэргийн шийдвэрлэлтийн явцыг цогцоор нь харах, хэрэг хянан шийдвэрлэх техник ажиллагаа хөнгөвчлөгдөж, цаг хугацааны хэмнэлт бий болох юм. Түүнчлэн шүүгч, шүүгчийн туслахын ажил үүргийн хуваарийн давхардал, хийдэгдэл арилах бөгөөд статистик тайлан мэдээг шууд харах, гаргах, хэсэгчлэн гаргах, судалгаанд хэрэглэх боломжтой. Мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүхийн ажилтнууд өөрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгоно. Үүний зэрэгцээ шүүхийн ажилтнууд төдийгүй иргэдийн хувьд ч хэргийн талаарх мэдээлэл хайж олох ажиллагаа шуурхай, хялбар болох юм 

 

 


Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 608   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Долоодугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031