СОГТУУРСАН ҮЕДЭЭ БУСДЫН БИЕД ОЛОН ТООНЫ ШАРХ ГЭМТЭЛ УЧРУУЛСАН ГЭМТ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭВ
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2024.03.26, 2024/ДШМ/22
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 02, 2024.06.05
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно”
Тоймын агуулга: Шүүгдэгч Р.Б нь 2023 оны 10 дугаар сард согтуурсан үедээ Баянхонгор аймгийн “Б” сумын 1 дүгээр багт өөрийн гэртээ иргэн Э.Э-тэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж түүний биед гараараа нүүрэн тус газарт цохиж, мөн хөрөөгөөр нуруу хэсэгт нэг удаа, толгой хэсэгт хоёр удаа, гар луу нь нэг удаа тус тус цохиж биед нь олон тооны шарх, гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болсон, шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид гарах хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг судлахад хохирогч, шүүгдэгч нар нь өөр хоорондоо болон гэр бүл, найз нөхдөөрөө ахуйн хүрээнд архидан согтуурч улмаар хэрүүл маргаан үүсгэх, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай гэмтэл, хор уршиг учруулах шалтгаан болж байгааг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоол
Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.