Хураангуй бэлтгэсэн:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгчийн захирамж: 111/ШШ2025/0007
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: №02, 2025.04.23
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
“ББД” ХХК-аас Б аймгийн Ш сумын 2, 3, 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 000 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Б аймгийн Ш суманд дулаан үйлдвэрлэх түгээх чиглэлээр “ББД” ХХК нь 2017 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж Ш сумын бүх төсөвт байгууллагыг гэрээний дагуу дулаанаар ханган ажиллаж иржээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хөтөлбөр төсөл арга хэмжээний саналын дагуу нэгдсэн халаалтын системтэй болох төсөл хөтөлбөрийг Ш сумын 2, 3, 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлууд тус тус дэмжсэн тогтоол гаргаж Ш сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох баримтуудыг хүргүүлжээ. Үүний дагуу тухайн нэгдсэн халаалтын системтэй болох гэсэн санал дэмжигдсэн гэж үзэж уурын зуухны барилгын тендерийг зарласан байна.
Гэтэл тухайн багуудын иргэдийн Нийтийн Хурлуудыг товлосон боловч иргэдийн ирц хүрээгүй тул хурал болоогүй, ямар нэгэн асуудал хэлэлцээгүй, харин нэхэмжлэлд дурдсан тогтоолуудыг хүчингүй болгохыг зөвшөөрч байгаагаа хариуцагч нар тайлбарладаг бөгөөд багийн иргэдийн нийтийн хурлууд хуралдаагүй болох нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогддог.
Шүүх хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа