-1

БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-02-22 14:31:07    |   149

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Баянхонгор аймгийн Прокурорын газартай ажил хэргийн хамтарсан уулзалт 2022 оны 02 сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уулзалтаар 2021 онд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн товч тоон үзүүлэлтийг танилцуулах, Прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарч байгаа алдаа, зөрчил, анхаарах асуудал, Прокуророос эрүүгийн хэрэгт оролцох явцад учирч буй хүндрэл, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх талаар санал солилцож тодорхой шийдэлд хүрч ажиллав.

Мөн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батдорж Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 246, А80 дугаар хамтарсан захирамж, тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан \"Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”-ыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлтэй асуудлын талаар танилцуулж, журмын хэрэгжилтийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцож ажилласан болно.

\"\"
\"\"

. . .