-1

ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ОРОЛЦСОН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2024-06-12 00:00:00    |   106

Тус шүүхийн Тамгын газар, Монголын Шүүгчдийн Холбооны Баянхонгор аймаг дахь салбар хороотой хамтран шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, эрх зүйн мэдлэг түгээх, шүүхийн талаарх зөв ойлголт, хандлагыг бий болгох, сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх зорилгоор “МИНИЙ МЭДЭХ ШҮҮХ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгуулав. Уралдаанд ирүүлсэн нийт бүтээлээс шилдэг 3 бүтээлийг шалгарууллаа.

ТЭРГҮҮН БАЙР: “Номундалай цогцолбор” сургуулийн 11в ангийн сурагч О.Маргад-Эрдэнэ, ДЭД БАЙР: “Номундалай цогцолбор” сургуулийн 11в ангийн сурагч Б.Цолмонгэрэл, ГУТГААР БАЙР: “Соого Сейкео” сургуулийн 10а ангийн сурагч Ц.Батмөнх нарын бүтээл тус тус шалгарсан тул сурагч нарыг Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн эрх зүйн сурах бичиг болон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Шагнал гардуулах арга хэмжээний үеэр Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг сурагчдын бичсэн эссэ бичлэгийн агуулга, Монгол Улс дахь шүүхийн тогтолцоо, шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар, хуульчийн ажил мэргэжлийн онцлог, эрх зүйч, хуульч хүний эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, шүүгчийн ажлын онцлогийн талаар нээлттэй ярилцаж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

. . .