-1

“ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ-20 ЖИЛ”-ИЙН ОЙН ХҮРЭЭНД БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД БОЛОН ӨМГӨӨЛӨГЧ НАРЫГ ОРОЛЦУУЛАН УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-15 00:00:00    |   34

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн тэгш ой 2024 онд тохиож буйтай холбогдуулан Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэсэн хэргийн талаарх тойм мэдээлэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлын талаар уулзалт, ярилцлагыг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Г.Батзаяа, Шүүхийн Тамгын газрын дарга М.Майжаргал, шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилчид, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, мэргэжилтнүүд, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга болон хууль эрх зүйн мэргэжилтэн, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч нар оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гарч буй хүндрэл бэрхшээл зарим анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцов. Уулзалт, ярилцлагад оролцсон та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

. . .